wed kodchlol

2014-01-02

Дашдоржийн Нацагдорж
Төрсөн он сар өдөр: 1906 он
Төрсөн газар: Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гvн Галуутай гэдэг газар
Төгссөн сургууль, боловсрол: --
Дэлгэрэнгvй намтар, танилцуулга:

Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдvvгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гvн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бvлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зvтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гvнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жvжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шvлэг, “Хуучин хvv”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгvvллэгvvдээрээ алдаршжээ.
Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна тvvвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 71 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 7185 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн